2009-04-03
Нээлттэй эхийн түүхээс

1970-аад оны сүүл 1980-аад оны эхээр одоогийн open source хөдөлгөөний үндэс болох 2 ондоо групп үндэслэгдсэн.

1.АНУ-ын зүүн эрэг дээр MIT AI Lab –ийн програмист Richard Stallman GNU Төсөл буюу нээлттэй үнэгүй програмын үндэс суурийг тавьсан. GNU төслийн үндсэн гол зорилго нь үнэгүй үйлдлийн системийг бүтээхэд чиглэгдсэн байсан бөгөөд Richard зарим нэг програмчлалын багаж хэрэгслүүдийг кодчилож эхэлсэн байна. (Эмхтгэгч мөн хянан засварлагч гэх мэт) хуулийн дагуух GNU –ийн ерөнхий нийтийн эрхийн бичиг нь програмуудыг зөвхөн GNU өөрсдөө үнэгүй гаргах ёстой гэсэн хэрэг биш бөгөөд энэ нь цаашдаа өшөө олон үнэгүй software –үүд зохиогдон гарахад дэмжлэг болохоор загварчлагдсан байсан. Гүн ухааны талаасаа Richard Stallman нь source code –ийн ашиг тус цаашид түгээгдэх эрх чөлөө болон software өөрчлөлтийн бүрэн эрхийн талаар тодорхойлсон тунхаглалыг бичсэн юм.

2.АНУ-ын баруун эргийн Barkeley дахь California их сургуулийн (CSRG) компьютерийн шинжлэх ухааны хайгуулийн хэсгийнхэн Unix системийг сайжруулж байсан бөгөөд олон хэрэглээний програмуудыг бий болгосон нь хурдацтайгаар BSD Unix болсон байна. Тэдгээр ололт оролдлогууд нь ихэнхдээ DARPA гэрээгээр хөрөнгө оруулагддаг байсан бөгөөд сүлжээний хакерууд түүнийг нь дэлхий даяар тархаах, засварлах системийг нь сайжруулахад тусалдаг байсан байна. Удаан хугацааны турш software нь Unix эзэмшигчдийн нийгэмлэгийн AT&T эрхийн бичгийн дагуу гадагш түгээгддэггүй байж байгаад 1980-аад оны сүүлээр эцэст нь BSD эрхийн дор анхны open source ийг дэлгэрүүлсэн байна.

Бусад анхаарал татахуйц тэр үеийн open source ийн төсөл бол TEX (Donald Knuth ийн Typesetting system) бөгөөд энэ нь эргэн тойрондоо хүчтэй нэгдлийг үүсгэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 1980-аас 1990ээд онуудын хооронд open source нь өөрийн хөгжлийг үргэлжлүүлсээр хэд хэдэн өөрийн гэсэн тусгаарлагдсан бүрэлдэхүүнүүдийг бүрдүүлсэн. USENET болон интернэт нь улс хоорондын хамтран ажиллагааны хичээл зүтгэлд том хувь нэмрийг оруулж хүчтэй хэрэглэгчдийн нийгэмлэгүүдийг бий болгосон. Аажмаар ихэнх дэвшилтэт software үүд нэгдсэн бөгөөд эдгээр олон байгууллагуудын үйл ажиллагаанууд бие биедээ уусан нэгдмэл байдлаар хамтран ажиллаж байна. Энэ нэгдлийн үр дүнгээр Unix open source-ийн хэрэглээний бүрэн нэгдсэн орчинг бүрдүүлж чадсан юм. 1991-1992 оны хооронд open source software ийн бүх хүрээ болон software ийн хөгжил ерөнхийдөө бүрэн өөрчлөгдөхөд бэлэн болсон байсан. Үүнд нь 2 маш сэтгэгдэл хөдөлгөсөн үйл явдал болсон нь ялгаатай нийгэмлэгүүдийн дунд тохиолдсон юм.

1.California ийн иргэн Bill Jolitz Net2 тархацын алдагдаад байсан хувилбарыг нь шинээр зохиож байсан бөгөөд үүнийгээ i386 ангилалын төхөөрөмжид суурилуулахад бэлэн болгожээ. Net2 нь BSD Unix ийн хувилбарын үйлдлийг төвөггүйгээр хийхэд зориулагдсан CSRG ийн хүчин чадлын үр дүн байсан юм. Bill өөрийнхөө энэ ажлыг 386 BSD гэж нэрлэсэн бөгөөд энэ нь маш хурдан BSD болон Unix нэгдлийн талархлыг хүлээжээ.

2.Финландын компьютерийн шинжлэх ухааны нэгэн оюутан Tanenbaum ийн Minix үйлдлийн системд сэтгэл хангалуун бус байснаас Linux бүтцийн эхний хувилбарыг зохиож эхэлжээ. Энэ нь тун удалгүй олон хүний анхаарал татаж илүү хэрэгцээтэй бүтэц хийхэд хамтран ажиллахад хүргэсэн бөгөөд GNU/Linux бүтцийг бүрэн үйлдлийн систем болоход маш их ашиг тусыг өгчээ. 1993 онд GNU/Linux болон 386BSD хоёр нь тогтвортой бие биедээ хамаарсан нэг цогц болж чадсан юм. 1990ээд оны сүүлээр open source ийн хувьд маш сэтгэл хөдөлгөсөн явдал тохиолдсон нь GNU/Linux болон BSD нь олон нийтийн хүлээн зөвшөөрлийг бүрэн өөртөө татаж өвөрмөц шийдлээрээ шилдэг software маркетингүүдтэй өрсөлдөж (жишээ нь: Windows NT in servers) өмч эзэмшигчийн тогтолцооны бодит сонголтыг олж авч чаджээ. 1998 он Netscape Communicator ийн чөлөөт хэвлэлийг зарласанаар олон томоохон компаниудад яаралтайгаар open source ийн ойлголтыг судлах шаардлага гарсан. Жишээлбэл: Apple, Corel болон IBM нь open source software ийн цаашдын хөгжилд хэрэглээний ондоо арга хандлагуудыг туршиж үзэхэд томоохон хувь нэмэр оруулж байна.


Бичсэн: Batuka | цаг: 17:27 | Линукс ҮБҮНТҮ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


teneg
yo ya t1 progrm be zail
миа
Бичсэн: Зочин цаг: 16:17, 2009-12-02 | Холбоос | |


1 ч болов IQ нэмчлээ winking
Баярлалаа
Бичсэн: Blessing Tara цаг: 04:08, 2009-04-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax