2009-03-18
Нээлттэй эх нийгмийг нээлттэй болгоно

Нээлттэй эхийн систем

 

Нээлттэй эхийн систем болон програм хангамж цаашид НЭС гэх нь монголд дэлэгрээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд ҮБҮНТҮ хэмээх линукс тархац монголд арай илүү хэрэглэгдэж байна. Толин сервэр нь монголд байдаг болохоор ихэвчлэн хэрэглэгдэж багаагаас хувь хүмүүс, зарим нэг байгууллага хэрэглэж байна мөн энэхүү НЭС ийн хэрэглэгчид НЭС ийн хэргэлэгчидийн холбоо байгуулан хамран ажиллаж НЭС -д гарч буй асуудлуудыг шийдэж НЭС -ийг хөгжүүлэх нутагшуулах тал дээр ажиллаж байгаа. энэ талаар мэдээллийг доорхи хаягаар орж үзнэ үү.

http://groups.google.com/group/limnux

http://mn.openoffice.org/

http://www.debian.mn/

http://www.ubuntu.com/

 

НЭС ийн Хаалттай эхийн систем цаашид ХЭС гэх ээс давуу талууд

  • НЭС ньҮнэгүй

  • Код нь нээлттэй

  • Вирус болон халдан довтлогчид маш бага бараг байхгүй

  • програм хангамжууд үнэгүй

  • Хөгжүүлэгчид туршин шалгагчид нь ХЭС -ийнхээс хамаагүй олон

  • НЭС-д гарсан алдаа дутагдал маш түргэн засварлагдаж байдаг

  • Жилд 2-3 удаа НЭС шинэчлэгдэн дэшилтэд хувилбарууд гардаг

  • Интэрнээтээр бүх програм хангамж болон шинэчлэлтээ үнэгүй татаж авдаг

  • ХЭС ээс хурднйи хувь илүү

  • Өнгө үзэмж график дизайн гайхмаар

  • ХЭС д байдаг програм хамгамжуудыг орлохуйц програм хангамжтай

  • НЭС ийг өөрийн эх хэл дээр ашиглан боломжтой

  • Нууцлал хамгаалалт өндөр

гэх давуу талуудаас цөөн хэдийг нь дурьдлаа

 

НЭС ийн сул талууд

  • ХЭС д байдаг зарим нэг мэргэжлийн програм хангажийг орлуулах програм хараахан гараагүй

  • Тархац олонтой учир сонголт хийхэд хэцүү

  • Одоогоор монголд мэргэжлийн төвшинд ашиглаж байгаа хүмүүс ховор учир зарим зүйлийг өөрөө бие даан сурахаас өөр аргагүй

  • НЭС нь ХЭС ийг бодвол системийн зохион байгуулалт нь энгийн хэрэглэгчид ойлгоход төвөгтөй

гэх мэт дутагдалтай талууд байдаг.

 

Манай төрийн байгууллага ХЭС буюу Цонхнууд системийг хэгэлэж байгаа бөгөөд энэхүү ХЭС нь Microsoft компаний өмч бөгөөд өндөр үнэ бүхий систем юм.

Монголчууд тэр дундаа эх хурлийн гишүүд хууль ярих их дуртай хэрнээ өөрсдөө хууль бусаар хүний үнэтэй зүйлийн нууцаар үнэгүй хэрэглэж байгаагаа мэддэг болов уу?

Хэзээ нэгэн цагт Microsoft монголд орж ирээд шүүхээр зарга үүсгэх юм бол манай төрийн байгууллагууд дааж давашгүй их өрөнд унах байхдаа олон хавар нэгэндээ гэдэг шүүдээ.

Тиймээс хойч үедээ өр төлбөр биш эрх чөлөө эрх мэдэл үлдээхийн тулд НЭС ийг хэрэглээндээ нэвтрүүлэх шаардлага гараад байгааг та бүхэн оюу ухаандаа тунгаана биз.


Бичсэн: Batuka | цаг: 11:45 | Линукс ҮБҮНТҮ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax